My little bit funny story in LUSH/ LUSH-д болсон хөгтэй явдал :)

7:11 AM themorningstar 0 Comments



Hello, folks!!
Та бүхний ажил амьдрал сайн гэж найдаж байна. Би нэг өөрт тохиолдсон жижигхээн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцъя гэж бодлоо

Саяхан миний бие хувийн ажлаар Сөүл хотруу хэд хоногоор явсан юм л даа. Цөөхөн хоногоор явсан болохоор өглөөнөөс орой хүртэл гадуур явж өдрийг үр дүнтэй өнгөрүүлэх гэж их л хичээнгүйлэн явлаа. Тэгээд нэг орой нээг их нэвсийсэн цас оров оо. Харих гэтэл цаг арай эрт, гадуур хүмүүс гүйлдээд л. Тэгээд юу ч гэсэн Итэвон гудамжаар орж үзээгүй учир тийшээ явахаар шийдэв. Гадуур бараг хүнгүй шахуу их цас орж байсан болохоор хөл хөдөлгөөнтэй байдаг гэгдэх гудамж ил хуль байв. Хийцгүйрхэж ганц 2 дэлгүүрээр ороод харихаар шийдэв. Зам гараад "LUSH" брэндийн дэлгүүр харагдахаар нь тийшээ орохоор шийдлээ.
LUSH нь Английн нүүр болон биеийн арьс арчилгааны байгалийн гаралтай брэнд байдгийг та бүхэн мэдэх байх аа.

За дэлгүүрээр нь ормогц худалдааны зөвлөхүүд нь бүчээд авлаа. Ихэвчлэн би солонгос хэл мэдэхгүй гээд англиар хэлчихвэл яваад өгчихдөг нь амар байдаг юм. Гэтэл энэ удаад урдаас англиар яриад эхэллээ. Та юу сонирхож байна л  гэнэ, би өө зүгээр л тойроод сонирхож явна өө л гэлээ. Тэгвэл танийг сонирхоод явах хооронд би ийм бүтээгдэхүүн үзүүлэе гээд гарнаас бариад дагуулаад явчихлаа шүү. Ямар арьстай вэ, арьсны зовиур гэхээр нь өө их эмзэг, батга гарамтгай арьстай гэлээ. Тэгсэн тэгвэл энэ угаагчийг хэрэглэвэл таний арьс ямар ч батгагүй зүв зүгээр болноо л гээд л гарыг минь угааж эхэллээ дээ. Угаагаад л ямар мэдрэмж төрж байна гээд л, би өө гоё сайн цэвэрлэгдэж байх шиг байна аа гээд л угаалгуулаад л.Тэгж байтал хажуунаас нэг залуу ирээд л карантыг нь цэвэрлэж өгөөд л, хажуугаар нь надаас хаанаас ирсэн, хэзээ ирсэн , хэзээ буцах гээд л асуултаар булаад л. Нүүрээ бас цэвэрхэн будчихсан гэж байгаа тэр залуу. I mean full make-up!! Yeah!
За тэгээд дараа нь ахиад за одоо угаасныхаа дараа энэ маскийг тавидаг гээд маск тавиад эхэллээ. Маскаа тавьчихаад одоо хэдэн минут хүлээнэ гэнэ. За тэгээд нөгөө гарыг маань эмзэг арьсны өөр угаагчаар угааж гарлаа. Ямар мэдрэгдэж байна л гэнэ. Өө их зөөлөн болгож байх шиг байнаа л гэлээ. Тэгээд ахиад маск тавьчихлаа. Ингээд 2 гарандаа масктай, хаттал нь  хүлээх ажил гарлаа. 
 Тэгэхээр нь за тэгвэл би өөрөө хүлээнгээ юм үзэж байя гэсэн за тэг гэсэн хэрнээ манай энэ бүтээгдэхүүн ч ийм тэр ч тийм гээд л дагаад яваад байх юм. Тэгэхээр нь сүүлдээ залхуу хүрээд заза угаачиж болох уу гэтэл тэгэе гээд угаагаад л өгч байна. За ямар мэдрэмж төрж байна л гэнэ.(Тус тусдаа 2 гаранд). Би ч тэр үедээ дөхүүлээд л энэ нь зөөлрүүлээд, энэ нь гоё нэг сайн цэвэрлэгдсэн юм шиг, сэнгэнэсэн мэдрэмж төрж байна гэв. Өө тэгэлгүй яахав энэ чинь гааны орцтой , за тэгээд ягаан ногооны алийг нь авах уу л гэж байна. За би бодоодхоё гэсэн чинь за би танийг бодож байх хооронд ахиад өөр юм үзүүлэе л гэж байна. Oh nооо!! Заза ногоон маскийг нь авъя гэтэл зөвхөн маск нь нэмэргүй , угаагчтай нь аваачээ л гэж байна. Би өмнөх өдөр нь нүүр угаагч авчихсан байсан юм л даа. Тэгээд угаагч авчихсан гэсэн чинь давхар хэрэглэчихээ, тэгвэл иүү сайн цэвэрлэгдэнэ гэв. 2ланг нь авах гэхээр 100 гаран мянган төгрөг болоод арай л үнэтэй болчихгоод байгаа юм шиг санагдаад 1-ийг нь л авая гэлээ. Тэгвэл угаагчийг нь авсан нь дээр ээ манай бүтээгдэхүүнүүд цэвэр байгалаараа учир удаан хадгалж болохгүй та аялалаар явж байгаа болохоор 3сар хэрэглэж болох угаагчийг нь ав, маск нь 1 сар хэрэглээд муудна гэж байна. Тэгээд л өмнөх өдөр нь угаагч авсан байж ахиад л нүүр угаагч авлаа даа. 
Касс дээр очтол касс залуу та ахиад нэг бүтээгдэхүүн авчихвал эсвэл энэ бүтээгдэхүүний томыг нь авчихвал TAX FREE авч болох юм байна. Тэр нь танд хамаагүй ашигтай сонголт байх болноо л гэж байна. Oh my god! би уг нь зүгээр л орж сонирхоод л гарах гэж байсан шүү дээ. Тэгээд үгүй дээ гэж гүрийсээр гарсан юм даа.
Ай даа энэ LUSH-ын үйлчилгээ гэж.
Монголд дэлгүүрүүд ийм болчихвол тэ? Манайхан нэрэлхүү юм чинь зүгээр гарч чадахгүй заавал нэг юм авч гарна даа ккк.

PS: 2 угаагчаа одоо хүртэл давхар хэрэглээд л байж байна. Их дажгүй шүү :) Арьс цэвэрлэнгээ гоё тэжээл өгөөд бас зөөлнөөр гуужуулаад байгаа юм шиг аятайхан санагдаад байгаа. Өдөр тутмын скраб маягаар хэрэглээд байгаа гэхүүдээ. Өдөр болгон өглөө оройдоо хэрэглэж болно гэсэн.  Гэхдээ дангаар нь хэрэглэвэл гелэн эсвэл хөөсөн цэвэрлэгч шиг сайн цэвэрлэхгүй санагдсан шүү.


0 comments: