Products I regret buying /only my personal opinion/

8:40 AM themorningstar 0 Comments

Хэээе фолкс!
Амралтын өдрөө сайхан өнгөрүүлсэн биз дээ? Манай залуучууд ер нь амралтын өдрөө, чөлөөт цагаа агаар салхинд гарч, спортоор хичээллэж их зөв зохистой өнгөрүүлдэг болсон нь ажиглагдаж байна шүү. Миний хувьд амжуулах зүйлүүдээ амжуулчихаад ядаргаагаа тайлж сайхан унтаж өнгөрүүллээ ккк.

Та бүхэнд худалдаж авсандаа харамсдаг гоо сайхны бүтээгдэхүүнүүд байдаг л биз дээ? 
Нээх гоё гэж найдаад л expect-лээд л авчихсан чинь үнэн сэтгэлд хүрэхгүй, бүр хэрэглэх ч үгүй шүүгээндээ хадгалж байгаад хаяж байсан тиймэрхүү туршлага байгаа л биз дээ? Надад ч бас зөндөө тохиолддог.  Өөрөө л сонгож авсан юм чинь хэндээ буруу өгөхөв дээ тэ..ккк

/Доорх сэтгэгдлүүд зөвхөн миний бодол учраас хэн нэгнийг муулах гэсэн , бүтээгдэхүүнийг нь доош нь хийх гэсэн юм огт биш шүү. Өөр хэн нэгэнд таалагдсан зүйл надад таалагдаагүй, хэн нэгний дургүй зүйл надад таалагдаж ч болно шүү дээ./

1. NYX Photo-loving primer
Smashbox primer-тай адилхан гэж хүмүүсийн сэтгэгдлээс уншаад авсан юм. Арьсыг толигор харагдуулдаг, нүхжилт дардаг, тослогжилт багасгадаг гэж авсан. Гэхдээ тийм ч сайн үйлчилгээтэй санагдаагүй. Миний нүүр Т-зоноороо их тослогтдог. Энэ праймерыг түрхээд ямар ч нэмэр болоогүй. Нэгэнт мөнгөө үрээд авчихсан юм чинь гээд л хэрэглэдэг юм.


2. Tony Moly sponge
Кремний порлон. Хүмүүс нэг фб групп дээр саймшраад л ёстой сайн хямд байж беүти блендер л гэсэн үг гээд байхаар нь итгээд авчихсан чинь маш хатуу, усанд норгоод базахад бараг гар өвдөхөөр, крем ихээр уудаг зэрэг нь таалагдаагүй. Хэрэглэхгүй шүүгээнд байж л байгаа.

3. WYCON-bronzing powder
Тийм муу бүтээгдэхүүн биш л дээ гэхдээ өнгө нь хэтэрхий тод , улаан хүрэндүү. Сайн уусгахгүй бол улаан хүрэн юм л харагдана. Нэг л натурал биш гоё харагддаггүй. Өөр бронзер автлаа хааяа л хэрэглэж байгаа.
4. NYX eyebrow gel
Үүнийг мэргэжлийн артистууд их гоё гээд хэрэглээд байдаг юм. Би хэрэглэж чаддаггүй юм өө. Хөмсгөө тенээр будаад сурчихсан болохоор, энэ гелээр будахаар хэтэрхий хурдан хатаад уусгаж болдоггүй юм. Аваад хэрэглэхгүй кошлоконд яваад л байгаа. Уг нь гоё гэсээн ккк


5. DUO eyelash adhansive
Энэ сормуусыг цавуутай нь авсан юм. Сормуус нь ёстой гоё, натурал юм шиг хэрнээ будалтыг их гоё чимж өгдөг. Гэхдээ цавуу нь ерөөсөө ч наалдаагүй. Шинэ жилээр хүний цавуу гуйж яваад л таарсан даа. 

6. Lhamour - гар арчилгааны багц
Их гоё чацарганы үнэртэй, бас байгалийн гаралтай үндэсний үйлдвэрлэл гээд авсан юм. Гарын скраб нь кофег тосонд хийчихсэн юм шиг , гараа скрабдахаар гоё зөөлрөхгүйгээс гадна араас нь савангаар угаахгүй бол зүгээр л бөөн тос болчихдог. Харин тос нь тийм ч сайн чийгшүүлдэггүй. Үүнийг хэрэглэж байхад гар байнга хуурайшиж байсан./Соррий миний л туршлага шүү/

7. Colourpop Ultra matte lip
Хуурай хуурай бас хуурай. Уруул маш аймшигтай хуурайшуулдаг. Заавал доор нь уруулын чийгшүүлэгч түрхэх шаардлагатай юм шиг байгаа юм. Colourpop satin lips хамаагүй гоё formula-тай шүү.


8. Revlon Matte balm
Энэ ерөөсөө таалагдаагүй ээ. Магадгүй өнгөө буруу сонгосон байх. Тестэр байгаагүй харамсалтай нь ....гоё бэйж өнгө авлаа гэж бодсон чинь хэтэрхий цайвар/ харагдаж байгаагаасаа хэд дахин цагаан цайвар/ учир миний арьсны өнгөнд ерөөсөө тохирохгүй байсан. Жинхнээсээ шал дэмий авлаа гэж бодсон ккк.



9. Lhamour lip balm
Чацарганатайг нь авсан чинь уруул тод улбар шар болгоод байсан. Чийгшүүлэхийн хувьд тийм ч муу байгаагүй л дээ. Тод өнгөтэй болохоор нь гэртээ л унтахдаа түрхэе дээ гээд байлгаж байгаад нэг онгойлгоод үзсэн чинь өнгө нь арилаад үнэр нь нээх сонин болоод хатчихсан юм шиг болчихсон байсан/ бараг шинээрээ/. Тэгээд л хаясан даа... Магадгүй байгалийн гаралтай болохоороо хадгалах хугацаа богино байдаг байх л даа.

За миний сэтгэлд хүрээгүй бүтээгдэхүүнүүд нэг иймэрхүү байна. Харин та бүхэн өөрсдийн туршлагаа комментоор хуваалцаарай!




0 comments: