Product Review/ Midnight Blue Calming Cream /Klairs/

3:57 AM themorningstar 0 Comments


Hey folks!

Өнөөдөр өөрийнхөө хэрэглэж байгаа маш гоё тосны талаар пост оруулъя.
Миний блогийг уншдаг хүмүүс мэдэж байгаа байх аа. Нүүр маань маш эмзэг мэдрэмтгий арьстай билээ ккк. Гоо сайхны бараа бүтээгдэхүүнээс амархан харшилдаг учраас нүүрэндээ түрхэх зүйлст их анхаарал хандуулдаг. Солонгосын нэг их танигдаж амжаагүй шинэхэн брэнд болох  Klairs-н Midnight blue calming cream буюу арьс тайвшруулах үйлчилгээтэй цэнхэр тосыг шөнийн тосоо болгон cүүлийн 2 сар хэрэглэж байна.

















  

Арьсны эмзэгшилийг тайвшруулаад тодорхой хэмжээгээр арьсыг арай эрүүл түвшинд аваачдаг юм шиг мэдрэгдсэн. Эмзэг арьстай охидууд заавал хэрэглээд үзээрэй гэж зөвлөе. Энгийн арьстай хүмүүст төдийлэн үр дүнтэй санагдахгүй байж магад. 
Хамгийн гоё нь тосоо түрхэхээр хүнд, тослог мэдрэмж төрүүлэхгүй, маш амархан шингэдэг, мөн арьсыг маш сайн тайвшруулдаг, ямар ч харшил үзүүлдэггүй.
Юм юмнаас харшилах гээд байдаг эмзэг арьстай хүнд бол өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой.



Ганц сул тал нь савлагаа нь их жижиг 30мл. Тэгэхээр хамгийн ихдээ л 2-3 сар хэрэглэнэ. Гэхдээ зарим тосыг бодвол хамаагүй хямд үнэтэй байсан /ойролцоогоор 25,000вон=55,000мнт/
Монгол руу shipping хийдэг юм байна лээ шүү! Хүсвэл энэ сайтаар нь захиалаарай :)
http://www.wishtrend.com?a_aid=themorningsta

PS: Нүүр цэнхэр өнгөтэй болгодоггүй шүү түрхэнгүүт шингээд алга болчихно.
Аа бас уг Klairs брэндийн зарим нэг бүтээгдэхүүн нь дотроо essential oil агуулдаг тул надад харшилж таарахгүй тохиолдол гарч байсан ч энэ тос бол асуудалгүй байсан шүү.

0 comments: