Showing posts with label wtw. Show all posts

The Morning Star shop

Hey folks! Өнөөдөр та нартаа Special Surprise-тай!! Миний fb пэйжийг дагадаг бол мэдсэн байхаа.Өнөөдрөөс эхлэн хувцас, гоёл чимэглэлийн бяцхан дэлгүүр ажиллуулж эхлээд байна. Бүх хувцас Cолонгосоос ирсэн ба материал чанарын хувьд маш сайн. Эхний удаад ерөнхийдөө оффисын болон зуны нимгэн хувцаснууд авчирсан байгаа учраас ирж сонирхон зуны бэлтгэлээ базаагаарай. Хувцас тус бүрээс 1, 2 ширхэг байгаа тул яараарай! Аан мөн хувцаснуудаа хэрхэн хослуулж өмсөх санааг өгөхөөр зураг авалт хийсэн байгаа. Зөвлөгөө хэрэгтэй бол мэдээж нээлттэй шүү!!
Үнэ болон size-ны талаарx дэлгэрэнгүй мэдээллийг эндээс: https://www.facebook.com/media/set/?set=a.1583764171872337.1073741829.1524720477776707&type=3


 

Хаяг: Peace Mall төвийн зүүн талд "Ананд" оффисын 5 давхар 502 тоот

Stay tuned....^.^

Ways to wear: Wide-leg Jumpsuit

Ola!! Ихэнх хүмүүс Jumpsuit-ийг хэрхэн юутай хослуулж өмсөхөө мэдэхгүй бас өөрийн бие галбирт тохирох үгүйг мэдэхгүй учраас энэ сонголтоос татгалздаг юм шиг санагддаг.Тэгвэл өнөөдөр jumpsuit-ээр хэрхэн өөр стиль бүрдүүлж болохыг сонирхуулъя.

 Иймэрхүү өргөн, урт загвартай нь хөлний хэлбэр, өө сэвийг далдлахаас гадна хөлийг маш урт харагдуулах ба хэдэн см-ээр өндөр бас туранхай харагдана гэдгийг баттай хэлье.Аа бас шөвгөр хоншоортой гутал илүү гоёмсог харагдуулдаг шүү. Өсгийтөө өмсөхөө марваа!

Өргөн өмд өмсөх маш их таалагдсан гэдгийг өмнөх пост дээрээ дурьдсан. Бариу өмднөөс хааяа ч гэсэн татгалзаад өргөн өмд өмсөөд үзээрэй, girls!!!

Most of people have confusion about how to wear jumpsuit, what to pair it with or whether it is suitable for their body types. So I created 5 different look with one jumpsuit.
This kind of wide-leg jumpsuit makes you look slimmer & taller. Your legs would look longer for sure. It hides your legs shape problems, so dont worry if you have bandy legs or calf-knee legs . Remember higher heels are better and pointed shoes look more chic.



1. Jumpsuit дээрээ бүс зүүгээрэй. Ялангуяа миний энэ jumpsuit-д бүс зүүхгүй бол нэг л урт үргэлжилсэн эвгүй харагдах учраас дангаар нь өмсч байгаа тохиолдолд зайлшгүй бүс хэрэгтэй. Бүсээ хэтэрхий доор эсвэл дээр зүүж болохгүй.Доор зүүвэл хөл богино, урт цээжтэй , дээр зүүвэл биеийн доод хэсэг хэтэрхий том, бүдүүн харагдана .Биеийн порпорц ингэж алдагдаж харагдах учраас хамгийн зөв харагдах хэсэгт зүүх хэрэгтэй.

Wear a belt! Because the belt helps to define your body proportion correctly.If you wear it too high, the bottom would look so big and weird. You look like you have short legs, longer torso, if you wear it too low. So find the right position and look gorgeous!

2.Дээгүүрээ дуртай богино жакетаа өмсч болох юм. Өнгө, загвар нь зохицож байгааг анхаараарай. Албан хэргийн хурал, цуглаан, найзуудын уулзалт, магадгүй болзоо, ер нь миний хувьд хаашаа ч явсан тохиромжтой хувцаслалт.

Put ur fav jacket on. Just consider the colors and styles match well. For me, this look is suitable for all kinds of meetings and probably date.

3.Сул зузаан ноосон цамцтайгаа хослуулаад доогуур нь кет өмсч trendy "Tomboy" стилийг бүрдүүлж болно.Доогуураа 2015 оны трэнд цасан цагаан кет өмсвөл бүр гоё харагдана.Харамсалтай нь надад байсангүй ээ тэр цагаан sneakers.
Throw some loose knitted sweater on and wear white sneakers. Hey, now you're a "Tomboy" girl. (Unfortunately, I did not have white sneakers >_<)
                        

4.Дунд зэргийн урттай кардиган өмсөөд бэлхүүсээрээ нарийн бүс зүүгээрэй. Их урт хөлтэй харагдана аа. Дулаахан бас гоёмсог :)
Wear a mid-length cardigan with a narrow belt. Your legs would look sooo long. Be warm & chic!

5.Ажил хэрэгч харагдмаар байвал jumpsuit-нийхаа дотуур нимгэн кофт өмсчих.Тэгээд л болоо. ^_^ Аа бас бүсээ зүүж порпорцоо хадгалахаа мартаагүй биз дээ.
If you like formal look, then wear some blouse under your jumpsuit. Don't forget to wear the belt and keep your proportions correctly.

Зиа ингээд нэг jumpsuit-г ийм олон янзаар өмсч болох нь байна. Амжилт хүсье!

PS: Mэдэж байгаа биз дээ...Ариун цэврийн өрөө ороход... тайчих хэрэг гарна даа..kkk
PS: You know, your biggest problem would be the"Ladies room".....haha

Thank you, guys! stay tuned...xoxo







Ways to wear: Midi Skirt

Hi folks!Цагаан сарын хажуугаар амжуулсан ажлыг минь сонирхоорой! ;)
(Баяр, амралтын үе байсан болохоор босохоос ч залхуу хүрч байсан шүү)

Нэг найз маань хувцасны жижиг урлан нээн ажиллуулж Toska Bono нэртэй шинэ брэнд гаргаж байгаа юм. Хийж буй хувцаснууд нь гадуур байгаад байдаггүй загварлаг бас өдөр тутмын хувцаслалтанд тохиромжтой тул маш их таалагдсан.Материал сайтай.Үнэ нь ч боломжийн. Түүний урлангаас уг миди-юбкыг сонгож 4 өөр стилийг бүрдүүллээ.
Midi Skirt==> Ийм загвартай юбка ямар ч биетэй хүнийг илүү урт хөлтэй, нарийн бэлхүүстэй харагдуулах учир эмэгтэйлэг бие галбирыг нь тодотгож өгдөг. Харин өөрийн өндөртөө тохируулж урт богинoo тааруулах хэрэгтэй.

1. Effortless look
Сул загвартай цагаан сорочкотой юбкаa хослуулаарай! Өндөр өсгийт эсвэл флат өмсөх нь чиний call...Хичээгээгүй хэрнээ загварлаг харагдах болно.
2.Formal & business-y look
Ажил хэрэгч хувцасламаар байвал иймэрхүү төрлийн формал жилетийг юбканыхаа дотуур хийгээд өмсөөрэй. Жилет чинь хар өнгөтэй бол бүс зүүж бэлхүүсээ тодотгоорой.

3.Sweet & feminine look
Эмэгтэйлэг хувцаслах дуртай бол эсвэл болзоондоо нэг л онцгой зүйл өмсмөөр санагдвал дooрх яг л чамд тохирсон сонголт.
4.Retro bb
Найзуудтайгаа зугаалахаар гарахдаа эсвэл тоглолт, festival үзэхдээ ингэж хувцаслаж болох юм. Нэг тийм ретро санагдахгүй байна гэж үү :)

Аль стиль нь илүү таалагдаж байна? Comment, msg үлдээвэл дуртайяа унших болно шүү!!

Мөн энэ зураг авалтандаа зурагчин Тулгаатай хамтарсан байгаа.Түүний facebook хуудас Goddess Photography нэртэй байгаа.

Найз Тэргэл маань нүүр будалт дээр хамтарч ажилласан. Маш авьяаслаг залуу уран бүтээлч.

Хамтарч ажилласан залуу уран бүтээлчиддээ баярлалаа.Бүгдэд нь уран бүтээлийн амжилт хүсье!!!

Skirt by: Toska Bono 
https://www.facebook.com/toskabono
https://www.facebook.com/glowinglipss("Fashion Design& Stuff" page)

Make up: Tergel Trgl
https://www.facebook.com/tergel.boldbtr

Photography: Goddess Photography
https://www.facebook.com/Battulgaphoto

Thank you! <3 xoxo