Showing posts with label make up. Show all posts

Products I regret buying /only my personal opinion/

Хэээе фолкс!
Амралтын өдрөө сайхан өнгөрүүлсэн биз дээ? Манай залуучууд ер нь амралтын өдрөө, чөлөөт цагаа агаар салхинд гарч, спортоор хичээллэж их зөв зохистой өнгөрүүлдэг болсон нь ажиглагдаж байна шүү. Миний хувьд амжуулах зүйлүүдээ амжуулчихаад ядаргаагаа тайлж сайхан унтаж өнгөрүүллээ ккк.

Та бүхэнд худалдаж авсандаа харамсдаг гоо сайхны бүтээгдэхүүнүүд байдаг л биз дээ? 
Нээх гоё гэж найдаад л expect-лээд л авчихсан чинь үнэн сэтгэлд хүрэхгүй, бүр хэрэглэх ч үгүй шүүгээндээ хадгалж байгаад хаяж байсан тиймэрхүү туршлага байгаа л биз дээ? Надад ч бас зөндөө тохиолддог.  Өөрөө л сонгож авсан юм чинь хэндээ буруу өгөхөв дээ тэ..ккк

/Доорх сэтгэгдлүүд зөвхөн миний бодол учраас хэн нэгнийг муулах гэсэн , бүтээгдэхүүнийг нь доош нь хийх гэсэн юм огт биш шүү. Өөр хэн нэгэнд таалагдсан зүйл надад таалагдаагүй, хэн нэгний дургүй зүйл надад таалагдаж ч болно шүү дээ./

1. NYX Photo-loving primer
Smashbox primer-тай адилхан гэж хүмүүсийн сэтгэгдлээс уншаад авсан юм. Арьсыг толигор харагдуулдаг, нүхжилт дардаг, тослогжилт багасгадаг гэж авсан. Гэхдээ тийм ч сайн үйлчилгээтэй санагдаагүй. Миний нүүр Т-зоноороо их тослогтдог. Энэ праймерыг түрхээд ямар ч нэмэр болоогүй. Нэгэнт мөнгөө үрээд авчихсан юм чинь гээд л хэрэглэдэг юм.


2. Tony Moly sponge
Кремний порлон. Хүмүүс нэг фб групп дээр саймшраад л ёстой сайн хямд байж беүти блендер л гэсэн үг гээд байхаар нь итгээд авчихсан чинь маш хатуу, усанд норгоод базахад бараг гар өвдөхөөр, крем ихээр уудаг зэрэг нь таалагдаагүй. Хэрэглэхгүй шүүгээнд байж л байгаа.

3. WYCON-bronzing powder
Тийм муу бүтээгдэхүүн биш л дээ гэхдээ өнгө нь хэтэрхий тод , улаан хүрэндүү. Сайн уусгахгүй бол улаан хүрэн юм л харагдана. Нэг л натурал биш гоё харагддаггүй. Өөр бронзер автлаа хааяа л хэрэглэж байгаа.
4. NYX eyebrow gel
Үүнийг мэргэжлийн артистууд их гоё гээд хэрэглээд байдаг юм. Би хэрэглэж чаддаггүй юм өө. Хөмсгөө тенээр будаад сурчихсан болохоор, энэ гелээр будахаар хэтэрхий хурдан хатаад уусгаж болдоггүй юм. Аваад хэрэглэхгүй кошлоконд яваад л байгаа. Уг нь гоё гэсээн ккк


5. DUO eyelash adhansive
Энэ сормуусыг цавуутай нь авсан юм. Сормуус нь ёстой гоё, натурал юм шиг хэрнээ будалтыг их гоё чимж өгдөг. Гэхдээ цавуу нь ерөөсөө ч наалдаагүй. Шинэ жилээр хүний цавуу гуйж яваад л таарсан даа. 

6. Lhamour - гар арчилгааны багц
Их гоё чацарганы үнэртэй, бас байгалийн гаралтай үндэсний үйлдвэрлэл гээд авсан юм. Гарын скраб нь кофег тосонд хийчихсэн юм шиг , гараа скрабдахаар гоё зөөлрөхгүйгээс гадна араас нь савангаар угаахгүй бол зүгээр л бөөн тос болчихдог. Харин тос нь тийм ч сайн чийгшүүлдэггүй. Үүнийг хэрэглэж байхад гар байнга хуурайшиж байсан./Соррий миний л туршлага шүү/

7. Colourpop Ultra matte lip
Хуурай хуурай бас хуурай. Уруул маш аймшигтай хуурайшуулдаг. Заавал доор нь уруулын чийгшүүлэгч түрхэх шаардлагатай юм шиг байгаа юм. Colourpop satin lips хамаагүй гоё formula-тай шүү.


8. Revlon Matte balm
Энэ ерөөсөө таалагдаагүй ээ. Магадгүй өнгөө буруу сонгосон байх. Тестэр байгаагүй харамсалтай нь ....гоё бэйж өнгө авлаа гэж бодсон чинь хэтэрхий цайвар/ харагдаж байгаагаасаа хэд дахин цагаан цайвар/ учир миний арьсны өнгөнд ерөөсөө тохирохгүй байсан. Жинхнээсээ шал дэмий авлаа гэж бодсон ккк.



9. Lhamour lip balm
Чацарганатайг нь авсан чинь уруул тод улбар шар болгоод байсан. Чийгшүүлэхийн хувьд тийм ч муу байгаагүй л дээ. Тод өнгөтэй болохоор нь гэртээ л унтахдаа түрхэе дээ гээд байлгаж байгаад нэг онгойлгоод үзсэн чинь өнгө нь арилаад үнэр нь нээх сонин болоод хатчихсан юм шиг болчихсон байсан/ бараг шинээрээ/. Тэгээд л хаясан даа... Магадгүй байгалийн гаралтай болохоороо хадгалах хугацаа богино байдаг байх л даа.

За миний сэтгэлд хүрээгүй бүтээгдэхүүнүүд нэг иймэрхүү байна. Харин та бүхэн өөрсдийн туршлагаа комментоор хуваалцаарай!





DRUGSTORE Beauty Must-Haves /except 1 palette/

ТАНЫ КОШЛОК-НД ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ 8 БҮТЭЭГДЭХҮҮН

 Hey folks! Юу байцгаана даа? Ахиад л нэг 7 хоног өнгөрчихлөө. Цаг хугацаа ямар хурдан юм бээ ? :)
Гоё зураг авалттай постууд хиймээр байгаа ч зураг авах боломж олдож өгдөггүй ээ. Тэгэхээр өнөөдөртөө надад ойрд хамгийн их таалагдаад байгаа боломжийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ хуваалцахаар бэлдээд байна. Би ер нь арьс арчилгааны бүтээгдэхүүндээ  мөнгө илүү зарцуулдаг. Будаг шунхны хувьд үнэтэйг нь нэг их сонгож хэрэглээд байдаггүй, шаардлагагүй гэж боддог./Бүр нэг хорхой хөдөлгөөд байхгүй бол шүү дээ ккк/

Өмссөн хувцас /Шинэ гарч ирж буй "WIT" Монгол брэнд/
Wit брэндийн цамц :  59,000₮
Wit брэндийн өмд: 59,000₮

1. BH cosmetics brushes
BH косметиксын багснууд ямар гоё юм бэ?!! Энэ брэндийн нүдний теньний багс, пудрны багсыг хэрэглэж байгаа. Миний хэрэглэж байсан хамгийн зөөлөн, сайн багснууд. Үнийн хувьд Монголд нэг багс нь 20,000-25,000-ий үнэтэй болж ирж байна лээ. Үнэхээр гоё!!



Тень уусгадаг багс


Энгэсэгний багс


2. Too Faced Chocolate Bar palette
Миний хамгийн дуртай өдөр тутмын хэрэглэдэг нүдний тень.
Өдөр тутамд хэрэглэхэд маш тохиромжтой өнгүүдтэй, чанартай, сайн гаралттай, бас гоё шоколадны үнэртэй. Баруун доод талын гялалздаг өнгийг нь гэрэлтүүлэгч буюу HIGHLIGHTER болгож хэрэглэдэг. 
Үнэ: 120,000 орчим

3. Colourpop - Satin lips
Энэ брэндийн уруулын будагны хувьд хамгийн боломжийн үнэтэй бөгөөд үнэндээ баймгүй чанартай, олон төрөлтэй/матт, сатин, гялалздаг/, өнгөний өргөн сонголттой санагддаг. Доорх зурган дээрх CALYPSO нэртэй өнгийг өдөр тутамдаа их хэрэглэдэг. Satin finish-тэй болохоор уруул хуурайшуулдаггүй. Доорх 3 төрөлтэйг нь сэтээр нь авсан ч нөгөө 2 нь матт бөгөөд хэтэрхий хуурай учраас хуурайшилттай хагардаг уруултай над шиг хүнд бага зэрэг зохимжгүй санагдсан. Гэхдээ уруулын тэжээтэй хамт түрхвэл дажгүй ээ.
 1 уруулын будаг нь 6$ байдаг. Монголд 20,000 орчим төгрөгөөр зардаг.





4.  MAYBELLINE FIT ME CONCEALER
Хамгийн боломжийн үнэтэй сайн өө дарагч.
Нүдний доорх хөхрөлт болон гэрэл сүүдэр тавихдаа гэрэл болгон ашиглаж болно. Надад 20 номер SAND гэдэг өнгө нь таарч байсан.
Үнэ 15,000-20,000 орчим


5. MAYBELLINE ANTI-AGE REWIND CONCEALER

Дээрх өө дарагчтай нэг их ялгаа байхгүй, савлагаа , түрхдэг хэсэг нь л өөр юм шиг санагдсан. Бусдаараа чанарын хувьд ижилхэн. Үнэ: 25,000 орчим байх


6. BOURJOIS HEALTHY MIX FOUNDATION
Би янз бүрийн крем, олон төрлийн шинэ гарсан будагнууд туршиж үзэх их дуртай. Миний арьс зарим хэсгээрээ хуурайшаад зарим хэсгээрээ тослогтоод байдаг болохоор өөрт тохирсон крем олно гэдэг их хэцүү. Доорх энэ кремийг ганц цайны крем гэж хэлж болно доо. Олон төрлийн крем туршиж үзсэн ч эцсийн эцэст эргээд л үүнийгээ худалдаж авдаг. Хөнгөн чанарын, дунд зэргийн өө даралттай, хэрэглэхэд амар крем. 
Үнэ: 30,000 орчим
7. RCMA LOOSE POWDER
Саяхнаас энэ нунтаг пудрын хэрэглэж эхлээд байгаа. Маш их таалагдаж байгаа. Маш нарийн ширхэгтэй учраас пудр түрхсэн нь бараг мэдэгдэхгүй, цэвэрхэн харагддаг. Дуртай YOUTUBE MAKE UP GURU одоосоо анх сонсож байсан. Ямар ч арьстай хүн будсан будгаа тогтоож байлгахын тулд заавал ямар нэгэн пудр хэрэглэх ёстой шүү.
Үнэ 36,000


8. MAYBELLINE FIT ME POWDER
Надад хамгийн их таалагдсан шахмал пудр. Би шахмал энгэсгэнд огт дуртай биш, хиймэл харагдуулаад байдаг юм шиг санагддаг. Харин энэ пудр маш натурал харагдуулахаас гадна бага зэрэг өө даралттай, өнгө нь арьсны өнгөтэй уусаад гоё харагддаг. Хуурайшсан хэсгийг тодруулдаггүй давуу талтай.
Үнэ 25,000 орчим








Spring Make-Up Tutorial/Video

Шинэ нүүр будалтын видео маань бэлэн боллоо.Хаврын гялалзсан нүүр будалт concept-тойгоор хийсэн байгаа..Таалагдвал like&share хийгээрэй!! Дараагийн видеоны санаа болон асууж тодруулах зүйл байвал доор коммент үлдээгээрэй ;)
PS: крем маань жоохон цагаадчихсаан :(( 



Day to Night make-up/Video


Hello folks! Өнөөдөр өдөр тутмын нүүр будалтын видеогоо оруулж байнаа. Түрүүчийн видеоны дараа маш олон асуултууд, урмын үгс, бас саналууд ирсэн байгаа. Бүгдэд нь маш их баярлалаа. Бас олон хүмүүс өдөр тутмын нүүр будалтын видео хийгээч гэсэн санал тавьсан учраас саналыг нь хүлээж аван, бүтээлч байх үүднээс өдөр тутмынхаас үдшийн буюу Day to Night make-up гэж хийсэн.
Мөн энэ удаа Z beauty дэлгүүрийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан хамтарч ажилласан. Skinfood, Innisfree, Espoir зэрэг брэндүүдийг оруулж ирж байгаа юм байна лээ шүү.

Мэргэжлийн биш болохоор алдаа дутагдалтай юм зөндөө байгаа. Авахыг нь аваад хаяхыг нь хаяарай kkk. Бас видео хийсэн газартаа очихдоо зарим багс, будагнуудаа мартаад оччихсон байна лээ :P  Ямар ч байсан өдөр тутамдаа нүүрээ иймэрхүү янзаар маш энгийнээр буддаг юм аа.

Day to Night make-up маань таалагдсан бол like& share хийж бас санал хүсэлтээ доор коммэнт-р үлдээгээрэй! Thank you... xoxo


Valentine Essentials

Eyeshadow
Бүдэг ягаан өнгийн гялалздаг тень сонгоорой! Үүнтэйгээ төстэй, завсрын өнгүүдийг хавсарган хэрэглэж болно.Маш зөөлөн, натурал харагдах нь чухал шүү.

Choose soft pink shiny eyeshadow for Valentine. Use other similar neutral colors to make it look more natural.



 Blush
Бүдэг ягаан эсвэл , тоорын өнгийг сонгоорой! Хацар өнгөлөгч нь нүүрний арьсыг илүү амьтай, эрүүл харагдуулдаг.Хацрын яснаас багахан дээшээ түрхвэл инээгээгүй байсан ч цаанаасаа гэрэлтсэн харагддаг.
Choose soft pink or peach, coral color for you cheeks. Blush makes your skin more alive and healthy. Put it on upper part of your cheekbones. It makes you look more cheerful and joyful even you didn't smile :)




Lip Gloss
Ягаан өнгийн уруул өнгөлөгчөөр өнгөлөөд гараарай! Ялдам төрхийг чинь тодотгоно.
Put pink lipstick before you go out! That will modify your sweet and lovely look on your Valentine!
(Миний сүүлд авсан уруул өнгөлөгч NYX Butter Gloss маш их таалагдаж байгаа. Уруулыг огт хуурайшуулдаггүй,чийгшүүлж, өнгөлөг харагдуулдаг. Cupcake гэдэг нэртэйг нь хэрэглэж байгаа)

Happy Valentine's Day! You are the most beautiful for your loved one <3 
  

2015 оны төгс хөмсөг/ Perfect eyebrows in 2015

Дөнгөж саяхан хуудас дүүрэн бичсэн зөвлөгөөгөө зурагтай нь бүгдийг нь санаандгүй устгачихлоо :(  Тийм учраас зөвлөгөөгөө маш товчхон ахиж бичихээр шийдлээ.


Өнөөдөр хөмсөгний талаар ярилцъя!



Жирмийсэн тод  хөмсөг өнгөрсөн онтойгоо үлдэж хоцроод, харин энэ онд эмх замбараагүй ч юм шиг натурал харагдах будалт моданд ороод байна
.
                              


Хөмсгөө ингэж будах маш амархан арга хэлж өгье!
1.Хөмсгөө доорх хөмсөгний самыг ашиглаж самна. Будахад илүү амар болгоно.

2. Хөмсөгний тень эсвэл харандаа ашиглаж хөмсөгнийхөө хэлбэрийн дагуу багахан тодруул.



Миний хувьд Catrice-ын  уг тенийг хэрэглэдэг. Үс маань сортой, цайвар өнгөтэй учраас бүдэг бор өнгөөр нь буддаг. Үс чинь цайвар бол үснээсээ 1, 2 тонн бараан өнгөөр, харин бараан үстэй бол 1,2 тонн цайвар өнгөөр будаарай! Мөн дээрх шиг далий хэлбэртэй, хавтгай багс хэрэглээрэй.

3. Хөмсөгний гель хөмсгийг чинь хүссэн хэлбэрт чинь оруулна.Үүнийг ашиглаж хөмсгөө доороос дээш чиглэлтэй будаарай! Замбараагүй, натурал харагдах ёстой шүү! Ингээд л боллоо! Амархан байгаа биз!!



 Асууж лавлах зүйл байвал facebook (https://www.facebook.com/themorningstaa), instagram (http://instagram.com/themorningsta/) -аар чөлөөтэй холбогдож болно. Бас зөвхөн өөрийн зүгээс бусдад хэрэгтэй байх гэсэн үүднээс зөвлөж байгаа учир мэддэг ч зүйлийг чинь бичсэн байж магадгүй шүү :)

PS:Ямар ч рекламны бүтээгдэхүүн оруулаагүй зөвхөн өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүнийг оруулсан болно.

Thank you for reading! Hope you find it useful! tnx...xoxo