Acne Problem/ Caring & Sharing

8:18 AM themorningstar 0 Comments

Hey all! Маш олон хүмүүсээс батгашилттай арьсны тухай асуулт зөвлөгөө хүссэн мсж коммэнт надад их ирдэг. Тиймээс тэр хүмүүст бага ч гэсэн хэрэг болох болов уу гэсэн үүднээс уг зөвлөгөөг оруулж байна.

Ерөнхийдөө батгашилт нь арьсны нэгэн төрлийн өвчин бөгөөд ихэвчлэн өсвөр насанд их тохиолддог. Ихэнх хүмүүсийнх өсвөр насанд нь гараад л алга болдог бол зарим хүмүүст насанд хүрэгчдийн батгашил болон гарсаар л байдаг. Харин зарим дээр нь огт гарахгүй байж байгаад насанд хүрсэн хойно гарж эхэлсэн ч тохиолдол байдаг. Өсвөр насны түр зуурын батгашилт эдгэх ч насанд хүрэгчдийн батга нь гэнэт алга болоод бүрэн эдгэнэ гэж байхгүй. Гэхдээ мэдээж батгашилтаа хянаж, батга гаргахгүй байх арга хэмжээг авч болно. Хамгийн гол нь шалтгааныг нь олж тогтоох хэрэгтэй.
Яг юунаас болоод батгашаад байна вэ? Ямар үед их гараад, ямар үед гайгүй болоод байна?Ходооны бактертай юу? эсвэл гоо сайхны бүтээгдэхүүн таарахгүй байна уу? гэх мэтчилэн олон асуултын хариуг өөрөө олж дүгнэлт хийх хэрэгтэй.

Эрүүл арьс 28 хоногт тутамд бүрэн гуужиж шинэчлэгдэж байдаг бол эрүүл биш асуудалтай арьс өөрөөрөө гуужиж шинэчлэгдэж чаддаггүй нь батгаших шалтгаан болно. 

Миний хувьд заримдаа бага зэрэг юм гарах гээд байдаг их эмзэг арьстай. Будагтайгаа хэзээ ч унтдаггүй, өдөр болгон нүүр цэвэрлэгчээр будгаа арилгаж , угаагч хөөсөөр угаадаг бас гуужуулагч хэрэглэж маск тавьдаг мөртлөө л батгаших үе байдаг. 
Олон янзын бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн ч "Nature's Cure" гэх энэ батганы тос л сайн үйлчилдэг. Найрлагыг нь хартал "Benzoyl Peroxide" 5% - энэ бодис орсон байсан. Энэ бодисыг судлаад үзэхэд "Propionibacterium acnes" ийм төрлийн батгашилтыг эмчилдэг гэж байсан. Харин энэ төрлийн батганы бактер нь арьсны нүх сүв, уутанцарт маш гүнд нь байрладаг ба үхэжсэн арьс , бусад бохирдлоор шим тэжээл энерги авч идэвхждэг байна. Үхэжсэн хэрэггүй арьс, болон бохирдол нь арьсны уутанцар дотор орж тосны булчирхайг бөглөснөөр батга гарж эхэлнэ гэсэн үг юм. 
Тиймээс миний хувьд арьсаа байнга цэвэрлэж, тогтмол гуужуулж "Benzoyl Peroxide" орсон цэвэрлэгч маск зэрэг cleansing бүтээгдэхүүнүүд хэрэглэж батгашилтаас сэргийлж болно гэсэн үг юм.

Хүмүүс надаас нүүрэн дээр нь юм гараад байна, яаж арилгах вэ гэж их асуудаг.
Гэхдээ дээр дурьдснаас гадна олон төрлийн батгашилтын шалтгаанууд байдаг учраас тэр болгоныг би мэдэхгүй шүү дээ. Миний хэрэглэдэг болгон тухайн хүнд таараа ч уу үгүй ч үү. Тэгэхээр өөрийнхөө шалтгааныг олж тогтоон өөртөө тохирох бүтээгдэхүүн хэрэглэж эмчилгээ хийвэл илүү үр дүнтэй юм аа.

Хэдэн TIP өгөхөд:
1.Нүүрний алчуур гэж тусдаа гарга. Байнга угааж, цэвэрхэн байлгах жижигхэн алчуур байхад л болно. Үс болон бие арчдаг алчууртайгаа битгий холиорой!
2.Хэтэрхий их спирт орсон хүчтэй бүтээгдэхүүн битгий хэрэглээрэй. Асуудалтай арьсыг бүр сэдрээдэг. Харин тайвшруулах үйлчилгээтэй маш зөөлөн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.
3.Батганы бүтээгдэхүүн батга хатаах үйлчилгээтэй учир их хэрэглэхээр арьс их хуурайшиж амархан хөгширдөг.Тиймээс хажуугаар нь чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглээрэй
4. Батганы сорив хурдан арилахгүй ээ. Жам ёсоороо гуужсаар нэг л өдөр алга болно.Тэр хүртэл хугацаа их л орж таараа. Харин арьсаа зохих ёсоор гуужуулж байгаарай.
5. Лимоны шүүс батга хатаадаг гэж ярьдаг гэхдээ түүхий жимсийг шууд хэрэглэх нь их эрсдэлтэй. Маш хүчтэйгээс гадна боловсрогдоогүй түүхий эд шүү дээ.(Би өөрөө хэрэглэж үзсэн.Арьс зүгээр л түлэгдээд байгаа юм шиг хорсоод ямар ч үр дүн өгөөгүй)
6. Их батгаших тусам арьс эмзэг, нүхжилттэй болдог. Батгаа эдгээсний дараа шууд нүхжилтийн эсрэг арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй. Арьсны нүх том байна гэдэг чинь бохирдол тэр хэмжээгээр их орж батга гарах шалтгаан болно гэсэн үг.
7. Мөсөөр арчих сайн л гээд байдаг. Бас л худлаа. Хэт хүйтэн, хэт халуун юм тэр эмзэгшчихсэн арьсыг чинь цочрооно шүү дээ.


За тэгээд эрүүл арьсны төлөө!! Мэдээлэл таалагдвал like&share хийгээрэй!! Tnx

0 comments: