SOS! Skincare for Pimple!

3:12 AM themorningstar 0 Comments

Hey folks!
Шороо шуураад л, ядраад ч байгаа юм шиг нойрмоглоод л яах аргагүй хавар болж байна даа тэ kkk
Юуны өмнө ийм их шороогоор шуурч байгаа үед арьсаа маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Гэхдээ цэвэрлэнэ гэдэг нь савангаар үрээд байх биш юм шүү. Өөрийн арьсанд тохирох нүүр цэвэрлэгчээр цэвэрлээд , нүүр угаагчаараа аль болох зөөлөн арьсаа эмзэгшүүлэхгүйгээр угаах хэрэгтэй. Үүний дараа тонер болон чийгшүүлэгчээ түрхэнэ.
Харин батга гарсан үедээ доорх зүйлүүдийг нэмэлтээр хэрэглэж болно. Өөрийн туршлагаасаа өгч байгаа зөвлөгөө юм шүү.

1. Алимны цуу болон шавран маск Indian Clay mask
Энэ шавран маскыг хүмүс сайн мэдэх байх аа. Батгашилт, нүхжилтэнд өргөнөөр хэрэглэдэг. Үүнийг салатанд хийдэг алимны цуутай холин шавран маск болгон тавиарай. Алимны цуу нь бактер устгах үйлчилгээтэй байдаг. Мөн өглөө болгон бага зэрэг алимны цууг усанд найруулж уух нь эрүүл мэндэд сайн гэж олон сонсож байсан. Хааяа тэгж бас уудаг шүү. Энэ маскийг тавихаар нүүр жаахан улайдаг гэхдээ түрхэн зуур улайгаад арилдаг учир бүү санаа зовоорой.



 Indian Healing


2. Мөсөөр жин тавих
Батга гарсан үед нүүрний температур нэмэгдэн яг тэр хэсэгтээ халуу дүүгээд байдаг шүү дээ. Тиймээс температурыг хэвийн хэмжээнд байлган мөн хавдрыг буулгаж тайвшруулах тулд мөсөөр жин тавиарай. Их нэмэртэй байдаг шүү.

3. Tea tree oil
Tea tree oil-г түрхэхээр батгыг бага багаар хатаагаад улайлтыг багасгаж өгдөг, их үр дүнтэй санагддаг. Бусад батга хатаагч шиг хуурайшуулдаггүй нь их таалагддаг.
Эрэгтэй хүмүүс түрхэж болохгүй шүү. Яг энэ төрлийн essential oil нь эмэгтэй гормон дэмждэг учир эрэгтэй гормонд нь нөлөөлөөд хөх ургуулдаг гэж бичсэн байна лээ ккк




4. Батганы наалт(зузаан нь)
Батга шахсан үедээ хэрэглэвэл хамгийн үр дүнтэй санагддаг. Наагаад хэдэн цаг болоход бүх бохирдол, бактер нь наалтанд шингэсэн байдаг. Гэхдээ зөвхөн зузааныг нь хэрэглээрэй гэж зөвлөе. Нимгэн нь тийм ч сайн биш. Cosrx брэндийн наалт Солонгостоо их алдартай. Монголд байдаггүй учир уг http://www.wishtrend.com?a_aid=themorningsta сайтнаас нь авч болно. Эсвэл эмийн сангуудаар өөр брэндүүдийх ч гэсэн байгаа дөө. Cонголтоо хийгээд авч болно.

 master patch


0 comments: