July favorites(7 сарын онцлох) / Caring & Curing

9:50 PM themorningstar 1 Comments

Hey folks! Сайхан амарцгааж байна уу? Өнөөдөр та нартаа 7сарын онцлох бүтээгдэхүүнүүдээ хэрэг болох мэдээлэлтэй нь хүргэе!

1.Spot Clear Patch(Faceshop)
Энэ нь дотроо 12 ширхэгтэй ба батган дээрээ наагаад 8-12 цагийн дараа авахад хүндүүр нь багасаж идээг нь наашаа татан шахахад бэлэн болгодог. Шахаад ахиж наагаад нээгдсэн нүхийг гадны бохирдлоос сэргийлнэ.(i know it's gross but it happens :P)
Үнэ: 2000₮


PS: Өсвөр насанд гардаг батга, насанд хүрээд гардаг батга өөр байдаг ба эмчилгээ болон хэрэглэж байсан бүтээгдэхүүнээ ч гэсэн өөрчлөх шаардлагатай байдаг. Adult acne нь илүү хүндүүртэй, хурдан эдгэдэггүй , эдгэлээ ч сорив үлдээдэг. Тиймээс өсвөр насандаа сайн эмчилж эдгээгээрэй гэж зөвлөе.

2.Acne needle
 Батга гарвал гараараа шахалгүй зориулалтын зүүг ашиглаж хэвшээрэй. Түрүүний патчийг ашиглан шахахад бэлэн болгосныхоо дараа зүүгээрээ хатгаж нүхийг нь нээгээд нөгөө талаар нь шахаж гаргана.
Үнэ:1000₮
3. Healthy mix serum(Bourjois)
Харшил өгсөн крэмээ хэрэглэхээ болиод Healthy mix serum-ийг хэрэглэж хэлсэн. Ямар нэгэн харшил өгөөгүй бас арьсыг илүү эрүүл харагдуулдаг. Гэхдээ чийглэг гэх юмуу, тослог гэх юмуу? нэг тийм dewy харагддаг учир хуурай, энгийн арьстай хүнд илүү тохиромжтой санагдсан. Өө нэг их сайн дардаггүй ч арьсанд их хөнгөн крэм түрхсэн гэж мэдрэгдээд байдаггүй нь таалагдсан. Шаргалдуу өнгийн крэм таалагддаг болохоор өнгөний сонголт нь таалагдсан шүү #53 нь яг таарч байгаа. Гоё  жимсний үнэртэй :)  
Үнэ:30,900₮
4. Camouflage Cream(Catrice)
 Маш сайн өө дарагчтай, ер нь бол крем түрхэлгүй өө сэвтэй хэсэгтээ түрхээд явахад ч болохоор. 
#20 өнгө нь яг таарч байгаа. 
Үнэ:12,000₮


5. Real techniques Sponge
Шингэн крeмэнд багс, арай өтгөнд нь sponge ашиглах нь дээр санагдсан. Жигд сайн түрхэгддэг ч крэм жоохон уудаг санагдсан. Beauty blender-тэй хамгийн дөхөж очих сайн спонж гэсэн. (beauty blender(20$) бүр гоё байх даа) Арьс хуурай талдаа бол багснаас илүү спонжоор түрхсэн нь дээр шүү.
 Спонжоо норгоод чийгтэй ашиглавал крeм нь илүү сайн түрхэгдэнэ гэдгийг бүгд мэдэж байгаа байлгүй дээ :)
Үнэ:15,000₮ 
Original: 6$

1 comment: