Caring & Curing/ Pore Care

9:43 PM themorningstar 3 Comments

Сайн уу, охидоо?(maybe guys also :)) Хавар болж байгаа юм чинь арьсандаа илүү их анхаарал хандуулах хэрэгтэй тийм үү?! Тоос шороотой хавсарга салхи, хурц нар гээд л арьсыг гэмтээх хүчин зүйл их болж байна шүү. Тиймээс гадаадын арьс арчилгааны "Guru"-нүүдээс сонсож үзэж харсан сурсан зүйлээ мөн өөрийн туршлагаасаа хуваалцъя.
Сайхан арьстай байхын хамгийн том нууц бол нүхжилтгүй байх. Нүхжилтгүй арьс хамгийн эрүүл бас залуу харагддаг. Ер нь бол жоохон хүүхэд биш л бол нүхжилтгүй байна гэж байхгүй л дээ.Бүгд л их бага хэмжээний нүхжилттэй арьстай болсон байдаг.
Арьсны нүх бохирдсоноос, батгашиснаас, тослогжилтоос болж нүхжилт ихэсдэг.Нэгэнт нүхжсэн арьсыг буцааж хэвэнд нь оруулах маш хэцүү.Тийм учраас нүхжилтээс урьдчилан сэргийлэх эсвэл нэгэнт нүхжсэн бол зөв цэвэрлэгээг байнга хийж нүхжилтийн эсрэг бүтээгдэхүүнүүд хэрэглэж занших хэрэгтэй.
Халуун дулааны улиралд арьсны нүх тэлж томордог.Тиймээс цаг агаар дулаарч байгаа үед бүр их анхаараарай!

Tip NO1 зүйл бол гүн цэвэрлэгээ(скрабдах)
Бид өдөр болгон нүүрээ угаагч хөөсөөр угаадаг ч арьсан дах гүнд төдийлөн хүрч чаддаггүй юм байна. Харин скраб-нд тэр гүний бохирдлыг цэвэрлэх ид шид байна шүү. 7 хоногтоо заавал 1-2 удаа скраб хэрэглэж заншаарай. Маш эмзэг арьстай хүмүүс харин сардаа 2 удаа ч юм уу хэрэглэхэд хангалттай.

Миний хувьд  Skinfood-ийн гүзээлзгэнэ, бор сахартай скраб хэрэглэдэг. Уг скраб нь арьсны гүн дэх бохирдлыг маш сайн цэвэрлэж гуужуулахаас гадна скрабдсны дараа арьс маш зөөлөн болсон нь мэдрэгддэг. Бас их гоё гүзээлзгэний үнэртэй. Аа бас энэ скраб нь масксны үүрэг гүйцэтгэдэг учраас арьсанд тэжээл өгч зөөлрүүлдэг. 1-2 минут скрабдсаны дараа 10-15мин болгоод бүлээн усаар угааж цэвэрлэдэг шүү.

Tip NO2 Бүлээн ус
 Зарим хүмүүс нүүрээ цэвэрлэхдээ арьсаа чангаруулах гэж хүйтэн усаар угаадаг. Гэхдээ нүүрээ цэвэрлэхэд  бүлээн ус хамгийн сайн шүү. Бүлээн усаар угаачихаад хүйтэн усаар шавшиж арьсаа чангаруулж болох юм.

Tip NO3 Нүхжилт багасгагч маск
Скрабаар цэвэрлэгээ хийхэд арьсны нүх нээгдэх учир үүнийг хэвэнд нь оруулахын тулд нүхжилт багасгах маск хэрэглэнэ. Түрхээд 10-15мин болоод бүлээн усаар угаана. Маш зөөлөн хэлбэрийн маск, гоё үнэртэй бас.
(PS: Миний дуртай гоо сайхны "Skinfood" брэнд Монголд албан ёсоор ороод ирчихсэн байна лээ шүү. Маxмалл-н 1 давхарт "Z Beauty" дэлгүүр гэж нээгдсэн байна лээ. Бүтээгдэхүүнүүд нь бусад газруудаас хямд зарагдаж байна лээ)

Tip NO3 Pore Care serum & Essense
Цэвэрлэгээнийхээ дараа нүхжилт багасгах сэрүм эсвэл эссэнц хэрэглээрэй.

Tip NO4 Нүүрээ будахын өмнө заавал primer-аар сууриа тавих хэрэгтэй шүү.Будгийн тогтоц сайжруулахаас байхаас гадна арьсны нүхрүү бохирдол орохоос сэргийлдэг.
Миний сонссоноор хамгийн сайн primer энэ гэсэн(Benefit brand)

Мөн зарим бүсгүйчүүд маань арьс арчилгааны бүтээгдэхүүнийхээ дарааллыг нь сайн мэдэхгүй урд хойно нь оруулаад буруу хэрэглээд байдаг нь анзаарагддаг.Тиймээс та нартаа зориулаад өөрийн Skincare Routine буюу арьс арчилгааг үзүүлсэн богино хэмжээний видео хийсэн байгаа.Удахгүй хүргэнэ ээ.Анхны видео болохоор сандарч түгдэрсэн юм их байгаа байх аа. Ойлгож хүлээж аваарай,,,,хэхэ >...<

Пост маань таалагдсан бол доорх FB товчлуур дээр дарж share хийгээрэй!! Stay tuned :)


3 comments:

  1. bayarlalaa heregtei zovlogoo oruulsand

    ReplyDelete
  2. ИХ СЭТГЭЛЭЭ ГАРГАЖ МЭДЭЭГЭЭ ХӨТЛӨХ ЮМ. ШИЛДЭГ НЬ БАЙГААРАЙ

    ReplyDelete
  3. Nuhjilt gj ng tom asuudal bnaa... ydj bhad oligtoi nuhjilt bagasgah buteegdehuun baihgui yumaa. Medeelel oruulsand tani bayrlalaa :)

    ReplyDelete