Summer treasure~Body lotion/Caring & Curing

12:59 AM themorningstar 2 Comments

Hey folks!!Өнөөдөр бие арчилгааны бүтээгдэхүүний талаар бяцхан review бичье! Усанд орсныхоо дараа байнга биеийн тос түрхэх хэрэгтэй. Усанд орсны дараа хүний арьс их хуурайшдаг. Тэр үед нь хангалттай чийгшил өгөхгүй бол арьсны уян хатан чанар алдагдаж, хурдан хөгширч үрчлээтнэ. Мөн амархан язрах магадлалтай.

Өчигдөр өөртөө биеийн тос хайж яваад зуны улиралд хамгийн тохиромжтой "treasure" олж авлаа. Энэ бол гаатай биеийн тос. "Thann" брэндийн "Sea Foam" нэртэй уг биеийн тосыг түрхэхэд биеийн арьс тэр чигээрээ сэнгэнээд  л, нозоормоор зуны халуунд бол маш гоё сэрүү татаад л яваад байх юм байна лээ. Түрхэсний дараа арьсанд  хурдан шингэдэг, зузаан тослог мэдрэмж төрүүлэхгүй.Тайлбар дээрээ их хөнгөн бүтэцтэй учраас арьсны нүх сүвийг бөглөхгүйгээр чийгшүүлнэ гэж бичсэн байсан. Ер нь бол их таалагдсан. Гэм нь тийм ч хангалттай чийгшүүлдэггүй юм шиг санагдсан. Гэхдээ л зун тосоо түрхээд гарвал нозоорохгүй сэрүүцэж явах боломжтой.
Үнэ нь: 29,900-с 20% хямдарсан байна лээ


Харин илүү чийгшил хэрэгтэй хуурай арьстай бол "Topicrem" брэндийн энэ body milk-ийг зөвлөх байна. Миний хэрэглэж байсан биеийн тоснуудаас хамгийн сайн чийгшүүлж, чийгшлээ удаан хадгалдаг нь. Маш их таалагдсан. Янз бүрийн цэцэг жимсний гоё үнэртэй биш ээ , зүгээр л энгийн тосны үнэртэй. Том савлагаатайг нь нэг авчихсан байхад их уддаг юм байна лээ. Би бараг л жил хэрэглээд одоо л дуусч байгаа.
Үнэ нь: 40,000 орчим байсан санагдаж байна


PS: Ямар ч реклам биш.Зөвхөн миний бодол, туршлага шүү :)

Бие арчилгааны талаар оруулаач гэсэн хүмүүсийн саналыг нь хүлээж аваад бичлээ. Цаашдаа юуны талаар мэдээлэл зөвлөгөө авмаар байгаагаа The Morning Star page рүү маань явуулаарай!
 Stay tuned... :)

2 comments:

  1. topicrem-iin tosoo haanaas avch bsan be?

    ReplyDelete
  2. Ih delguurt baidag. Nuur tsewerlegch usiign hereglej baisan mun l ih aytaihan sanagdaj bj bilee.

    ReplyDelete