D&G Spring Summer 2015/Sexiness, Love, Joy

8:25 PM themorningstar 0 Comments

Өчигдөр унтахынхаа өмнө Youtube ухаж байгаад Dolce&Gabbana-гийн 2015 оны хавар зуны загварын шоуг олж үзлээ. Үнэхээр гайхалтай шоу болсон байна лээ.


 Коллекци нь Испани улсын өв соёлоос санаа авсан бөгөөд хар, улаан, цагаан, алтлаг өнгөөр дагнасан байсан. Хувцаснууд нь их энгийн силуэттэй хэрнээ деталь буюу чимэглэл, хатгамал, принтүүд нь илүү ажиллагаатай, чамин хийгдсэн байсан.





      
 

Polka dot, судалтай принтээс гадна улаан лиш цэцэг голлох хээ байсан нь дизайнер Dolce-н ээжийнх нь хамгийн дуртай цэцэг байжээ.

Судал

Polka dot

 Улаан лиш цэцэг




Шоуны төгсгөлд бүх моделиуд ижилхэн цагаан сорочко, хар топ-той, доогуураа өндөр суудалтай улаан шорт, хар балерина өмсөөд зэрэг гарч алхсан нь маш сүртэй, нүд булаам байсан.


Тэдний коллекци маш гоёмсог, дур булаам, чамин бас үндэсний хэв маягтай болсон байсан. Моделиудын натурал+хүрэн улаан уруул/нүүр будалт, доороо шуусан үс засалт нь хээнцэр төрхийг гаргаж байсан.


Хамгийн гоё санагдсан нь тэдний гутал. Өсгий нь цонх шиг онгойдог гутал...Ярих ч юм алга! Тэрнээс гадна моделиуд өндөр өсгийттэй биш ихэвчлэн балеринатай байсан нь анзаарагдсан.





Шоуг эндээс үзэж болно==> https://www.youtube.com/watch?v=CqiT2zEFiNU&feature=youtu.be


0 comments: