Current Skincare Products Update '17

10:06 AM The Morning Star 1 Comments

Шөнийн мэнд фолкс
Ойрдоо маш завгүй өдрүүд өнгөрч байна. Маш их ажилтай байна. Толгой тавиад л нам явж байна ш дээ...ккк. Харин та бүхнээр минь юу байна?
Миний блогийг уншдаг хүмүүс намайг холимог, эмзэг арьстай учраас гоо сайхны болон арьс арчилгааны бүтээгдэхүүндээ их анхаардгийг мэдэх байх. /Хүний арьс эмзэг асуудалтай байх тусмаа арьс арчилгааны бүтээгдэхүүнээс хараат болдог/
 Сүүлийн арьс арчилгааны  пост оруулснаас хойш хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд маань нилээн өөрчлөгдсөн байгаа. Тиймээс өөрийн хэрэглэдэг арьс арчилгааны бүтээгдэхүүний update-ийг хуваалцая.

1. Усан цэвэрлэгч
Үнэ - 45,000-65,000 хооронд
 Усан цэвэрлэгчээ хөвөнд шингээгээд бүх нүүрний будгаа арчиж арилгана. Хөвөнд кремний үлдэгдэл харагдахгүй болтол арчиж цэвэрлэх хэрэгтэй. Биодэрма маш сайн будаг арилгадаг санагдсан шүү. Нэг авсан байхад удаан хэрэглэнэ. Би 12 сард авсан одоо хүртэл дуусаагүй хэрэглэж байна. Арай үнэтэй санагдвал Topikrem-ийн бас усан цэвэрлэгч байдаг , их төстэй савлагаатай бас сайн цэвэрлэдэг. Гадуур хулхи нь хаа сайгүй зарагдаж байна лээ. Баталгаатай газраас худалдаж аваарай гэж зөвлөе.

2. Нүүрний хөөс
Үнэ - 25,000 орчим

Энэ нүүрний хөөс нь бага зэрэг юм гарамтгай асуудалтай арьсанд зориулагдсан дотроо бэйкинг содтой. Бэйкинг сод буюу скраб шиг жижиг бөмбөлгүүд нь гаранд мэдрэгддэг. Алган дээрээ хөөсрүүлээд устай хольж угаана.
 Яг үнэнийг хэлэхэд нүүр угаагч хөөсүүд ихэнх нь хоорондоо төстэй, бусдаасаа илүү гараад байх юмгүй санагдсан учраас үнэтэй угаагч авахаа больсон.

Дээрх нүүрний хөөс маань дуусах гэж байгаа учраас доорх нүх агшаагчтай хөөсийг авсан байгаа. Учир нь одоогоор миний арьсны хамгийн том асуудал нүхжилт болоод байгаа. Асуудалтай эмзэг арьс энгийн арьсыг бодвол их нүхжсэн байдаг. Бас нас ахих тусам хүний нүүрний арьсны нүх томорч байдаг. Тиймээс нүхжилтэнд эртнээс их анхаарал хандуулах хэрэгтэй.
Үнэ - 25,000

3. Тонер
Үнэ - 45,000 орчим
 Нүүрээ угаасны дараа хөвөнд шингээгээд арчвал арьсан дээр үлдсэн байж болох арилаагүй бохирдол гүйцэт арилахаас гадна дараагийн бүтээгдэхүүн хэрэглэхэд арьсыг бэлдэж өгдөг. Энэ тонер нь хольмог арьсанд зориулсан, нилээн хурц спиртлэг үнэртэй. Гэхдээ арьсанд элдэв харшил өгөхгүй. брэнд нь арьсны асуудадлуудыг шийдэх зориулалттай арьсны эмчилгээний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг.


4. Чийгшүүлэгч мист
Үнэ 20,000 орчим
Миний одоог хүртэл хэрэглэж үзсэн хамгийн дуртаи мист. Сарнайн хандтай, маш гоё чийгшүүлж арьсыг сэргээж өгдөг. Байнга цацдаг. Одоогоор дуусчихсан шинийг захиалсан хүлээгээд л байж байна дөө.


5. Арьс арчилгааны ком/тоник, тос , шөнийн маск/
тоник - 57,000 орчим
тос - 69,000 
Миний сүүлийн хагас жил хэрэглэж байгаа skincare line - Shiseido Ibuki.
Залуу, бага зэргийн асуудалтай арьсанд зориулсан бүтээгдэхүүнүүд. Миний хувьд softening concentrate буюу тоник, хольмог арьсны тостой нь хамт хэрэглэдэг. Арьсыг сайн чийгшүүлж, зөөлрүүлдэг. Харшил өгөхгүй гоё бүтээгдэхүүнүүд байгаа.




6. Шөнийн маск /7 хоногт 1-2 удаа/
Үнэ 62,000
Шөнө унтахдаа түрхээд унтдаг маск. Тоник, тосоо түрхээд дээрээс нь нимгэн түрхээд унтана. Өглөө босоход арьс ямар гоё зөөлөрсөн байдаг гэж бодно. Ийм шөнийн маск , за үгүй юм аа гэхэд нэг удаагийн маск 7 хоногтоо заавал 1 тавьж арьсаа дутагдсан чийг эрдсээр хангаж эрхлүүлж байгаарай.


7. Зовхины тос
Үнэ - 45,000 орчим
Нүдний доорх хөхрөлт арилгадаг гэж авсан боловч нэг их үр дүн мэдэгдээгүй. Гэхдээ сайн чийгшүүлдэг нүдний эргэн тойрны арьсыг зөөлрүүлдэг.


8. Батга хатаагч түрхлэг
Маш сайн батга хатаагч гэж хэлэе дээ. Чихний хөвөнгөөр дүрж аваад асуудалтай хэсгүүд дээрээ түрхдэг.
Үнэ- 45,000 - 50,000 орчим


8. Батганы наалт
Үнэ - 1500
Батга гарсан тохиолдолд эсвэл батгаа шахсан тохиолдолд гадны бохирдол оруулахгүй тулд ашиглана. Наагаад 8 цаг байлгана.
9. Скраб /7 хоногт 1-2 удаа/
Үнэ - 23,000 орчим
Скинфүүдийн скрабууд маш сайн гэж боддог, надад таалагддаг. Үхэжсэн арьсаасаа салж арьсны нүх сүвээ нээхийн тулд 7 хоногт 1-2 удаа заавал скрабдах хэрэгтэй. Уг скрабыг устай хольж хэрэглэх хэрэгтэй. Заримдаа маск болгож тавиад 10-15 мин болгоод угааж цэвэрлэж болно.
 

10. Хамарны хар батга хуулагч маск
Үнэ - 1500
Маш сайн хар батганы хуулдаг маск. Хамраа норгоод маскаа тавиад 20оод минутын дараа хатуу болсны дараа хуулж авна. Ингэхээсээ өмнө эхлээд арьсандаа халуун алчуур тавьж бигнэн арьсны нүхээ нээж томруулбал их зүгээр.

11. Нүх агшаагч маск
Үнэ - 30,000 орчим
Нүхжилттэй арьстай хүмүүс нүүрэндээ бүхэлд нь , нүхжилт багатай арьстай хүмүүс магадгүй хамар эрүү гэх мэт хар батга гардаг хамгийн нүхжилт ихтэй хэсэгтээ хэсэгчлэн тавьбал зүгээр байх. Миний хувьд бол дундаж л маск гэж боддог. Тийм ч их өөрчлөлт мэдэгдээгүй. 7 хоногтоо 1 тавьчихдаг. 


Яг одоогоор иймэрхүү бүтээгдэхүүнүүд хэрэглэж байгаа. Хамгийн их санаа зовж байгаа асуудлууд маань нүхжилт болон нүдний доорх хөхрөлт. Их ядарсан харагдуулдаг.
Эдгээрийг шийдэх гоё бүтээгдэхүүн байвал надад санал болгоорой.
Stay tuned!









1 comment:

  1. saihan zuvulguu ugdugt bayrlalaa skin care-n mist batga hataagh zergiin hnaas olj avah bolomjtoi ve

    ReplyDelete