Caring & Curing/ Perfect Cleansing Foam

10:40 PM The Morning Star 0 Comments

Нэвсийсэн цастай өдрийн мэнд! Өнөөдөр өөрийнхөө шинээр туршиж үзээд хэрэглэж байгаа нүүр угаагчийг хуваалцъя. Өмнөх пост дээрээ яг арьсандаа тохирсон гоё угаагч олж чадаагүй байгаа ба санал болгох нүүр угаагч хүмүүсээс асуусан.
 Миний постыг уншсан хүмүүсээс Shiseido брэндийн угаагч хэрэглэхийг зөвлөсөн учраас Central Tower-ын Shiseido-руу явлaa. Явахаасаа өмнө батгашилттай арьсанд зориулсан Pureness нэртэй угаагчийг өөртөө тохирох байх гээд бас www.sephora.com-оос review-үүд буюу сэтгэгдлүүд унштал маш сайн үнэлгээтэй байхаар нь авах гээд очтол дууссан байлаа.

Харин худалдааны зөвлөх охин миний арьсанд тэр биш харин Ibuki Purifying Cleanser илүү тохирох юм байна гэсэн. Яагаад гэвэл миний арьс холимог, тийм ч тослог, батгашилттай биш нилээн хуурайшилттай, хаяа хаяа ганц 2 юм гарах гээд байдаг талтай. Харин энэ Ibuki нь минийх шиг залуу мөртлөө хуурайшилттай бага зэргийн юм гарах гээд байдаг арьсанд тохирдог ба арьсыг сайн цэвэрлэхийн хажуугаар зөөлнөөр гуужуулж толигор болгодог(хуурайшуулдаггүй) гэж зөвлөсний дүнд Ibuki-г аваад одоо хэрэглээд 2 7 хонож байна.

Үр дүнд нь маш сэтгэл хангалуун байгаа, арьс нэг их хуурайшиж барзайхаа больчихсон, илүү цэвэрхэн, тольгор болчихсон. Будаг нтр ч илүү сайн шингээд гоё байна аа :) Та нар ч гэсэн минийх шиг асуудалтай арьстай бол энэ угаагчийг зөвлөмөөр байна. Монголын уур амьсгал, агаарын бохирдол тоосжилтоос болж хүн бүрт л арьсны их бага асуудал үүсдгийг би сайн мэднэ. Тиймээс ч ганцаараа хэрэглээд байхыг хүссэнгүй бусаддаа share-лмээр санагдлаа.
Ibuki цэвэрлэгч хуурай арьсны, холимог арьсны гэж 2 төрөл байдаг юм байна лээ шүү.
Харин тэр цэнхэр Pureness нь тослог батгашилттай арьсанд сайн гэсэн шүү.
 Худалдагчаас нь сайн асууж зөвлөж аваарай!! Good luck ;)

Аа нээрээ үнийн хувьд
Ibuki Purifying Cleanser : Монголд 53,000                         USA (30$)
Pureness Deep Cleansing Foam: Монголд 58,000               USA (20$)

PS:ямар ч реклам биш, миний л туршлага шүү! :)
Таалагдсан бол доорх facebook button дээр дарж share хийхээ мартваа!!..xoxo

0 comments: