Amazing ALOE/Caring & Curing

12:36 AM The Morning Star 1 Comments

Hey folks! Өнөөдөр та нартаа өөрийн нэгэн нууц жороосоо хуваалцъя. Нууц жор ч гэж зарим хүмүүс мэдэх байх л даа хэхэ. Өмнөх http://themorningsta.blogspot.com/2015/03/caring-curing-history-of-my-skin.html энэ постноос арьсны түүхийг маань уншаарай.

Бас нэгэн түүхээсээ хуваалцъя. Нэг хэсэг яг 10 жилээ төгсөх жил хатиг хар наяараа гарж байсан. Биен дээр ч нүүрэн дээр ч. Цусаа солиулж баахан тариа нтр хийлгэж нэг хэсэг эмнэлгээс салаагүй. Янз бүрийн юм түрхээд ч нэмэргүй. Хамгийн сүүлд нь зуун наст гэх гайхалтай зүйлийг олсон.
Зуун настнаасаа жижиг хэсгийг хайчилж аваад, түүнийгээ дэлгээд шүүстэй хэсгээр нь хатиг гарсан газраа тавиад наачихад маргааш нь хөндүүр багасчихсан шахахад бэлэн болчихсон байдаг. (Санахад илүүдэхгүй шүү!)
100 настыг эрт дээр үеэс шарх эдгээхэд хэрэглэдэг байсан. Бас туулганд ч хэрэглэдэг байсан гэж уншиж байсан юм байна.
Мөн арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэн, тайвшруулах үйлчилгээтэй ба улайлт багасгаж шарxыг эмчилдэг учраас батганы эмчилгээнд ч сайн. Би одоо ч гэсэн нүүрэн дээр хаяа хөндүүртэй юм гарахад 100 наст тавьж эмчилдэг.

Гэхдээ нэг зүйлийг сануулахад ургамал, жимс, ногоо зэргийг арьсандаа хамаагүй хэрэглэж болохгүй шүү. Хүмүүс янз бүрийн сайн муу нь мэдэгдэхгүй маск их хийж тавьдаг. Боловсрогдоогүй учраас арьсанд харшил өгөх магадлалтай. Харин тухайн ургамал жимс ногоо орcон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү үр дүнтэй.

1 comment: