Caring & Curing/Scalp Care(хуйх)

6:56 PM themorningstar 0 Comments

Hey folks! Хэд хоног нилээн завгүй байгаад шинэ пост тавьж амжилгүй удчихлаа. За ямар ч байсан өнөөдөр хүмүүс тэр болгон анзаараад байдаггүй ч хүн бүрт маш хэрэгтэй хэдэн зөвлөгөөг өгөхөөр бэлдлээ.
Үс сайхан бол зүс сайхан.Үс сайхан байхын тулд хуйх эрүүл байх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр хуйхны талаар ярилцъя. Хүмүүсийн дунд амнаас ам дамжсан худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээллүүд их явдаг.Тэр ч сайн гэсэн ингэх муу гэсэн гээд л яг үнэндээ аль нь зөв бурууг тэр болгон мэддэггүй. Тэгэхээд тэр хамгийн түгээмэл буруу ойголтуудыг нь залруулъя гэж бодлоо.

1. Үсээ өглөө угаах нь орой угааснаас илүү үр дүнтэй. (No)

Хуйх яг л нүүрний арьстай ижилхэн. Үсэн дунд орсон бохирдол, хөлс, гадны биетүүдийг орой нь угааж цэвэрлэхгүй бол хуйхны арьсны нүх бөглөрч хуйхан дээр юм гарах эсвэл үс унаж эхэлнэ. Тэгэхээр орой заавал угааж байгаарай!

2.Үсээ өдөр болгон угаах муу (No)
Түрүүний хэлсэн шиг нүүрний арьстай ижил учраас өдөр болгон цэвэрлэх л хэрэгтэй. Үс хуурайшаад байвал үсний тэжээл түрхээрэй.

3.Ангижруулагчийг хуйхан дээрээ түрхэх хэрэгтэй.(No)
Ангижруулагч нь тодорхой хэмжээний тосыг агуулдаг учраас хуйхыг тослогтуулж магадгүй.Тиймээс ангижруулагчийг үсний үзүүр хэсэгтээ л түрхэх нь тохиромжтой.

4.Үсний тэжээл, тос, маск зэргийг өдөр болгон тавьбал үр дүнтэй (No)
Үсэндээ тэжээл өгөх сайн ч тэр нь хэтэрвэл хор болно шүү дээ. Тэгэхээр бүтээгдэхүүн болгоны заавраар зохистой хэмжээгээр хэрэглэх нь илүү үр дүнтэй.

Зиа дээрх буруу ойлголтуудаа залруулж авсан байхаа гэж найдаж байна.
Нэмж зөвлөхөд:
Үсний бүтээгдэхүүнүүдээс гадна хуйхны нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэж байгаарай. Хуйхны тоник гэж байгаа. Тоникоо цацаад хуйхандаа массаж хийж өгөх хэрэгтэй. Толгойн орой хэсэг буюу зулайндаа хүрэх хэрэггүй шүү. Тэр хэсэгт бохир арьс ихээр хуримтлагддаг.
Массажныхаа дараа хуйхны мистийг цацаарай. Үсийг гэмтэхээс хамгаалдаг.

Зөвлөгөө маань хэрэг болсон гэж найдаж байна. Илүү их зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл Like & Share хийгээрэй!!!  Good day :)



0 comments: