My Work Experience in Cosmopolitan magazine

10:12 AM themorningstar 0 Comments

Оройн мэнд, folks!
Өнөөдөр ямар контент оруулах вэ гэж өдөржингөө бодож байгаад өөрийн ажлын туршлагаасаа та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа. Магадгүй хэн нэгэнд хэрэгтэй мэдээлэл, мэдлэг болохыг үгүйсгэхгүй юм. Бас блог хөтөлдөг хүний хувьд өөрийгөө хувь хүн талаас нь илүү танилцуулмаар санагдлаа.

Миний хувьд их сургуулиа төгсөөд 4 жилийн нүүрийг үзсэн байнаа. Өөрөөр хэлбэл ажилчин ангид шилжээд аль хэдийн 4 жил болсон байна. Энэ хугацаанд би гэдэг хүн дөнгөж эхлэж байсан хүүхдийн брэндэд менежер хийж, хувиараа гадаадаас бараа захиалгаар оруулж ирэх  , Космополитан сэтгүүлд стилистиэр ажиллах, өөрийн хүсэл мөрөөдлийн гараагаа эхлүүлж өөрийн блогийг эрхлэх, Манго брэндийн дэлгүүр зэрэгт ажиллаж бас тодорхой хэмжээний ажлын туршлага хуримтлууллаа.
Ажил хийнэ гэдэг маань хүнийг илүү нийгэмшүүлж, бусадтай харилцах чадварыг сайжруулж, хувь хүн талаас хүмүүжүүлж, тэсвэр хатуужил суулгаж өгдөг юм болов уу...тиймдээ ч ажил хийснээрээ том хүн /adult like /болж төлөвшдөг юм болов уу гэж бодож байна.

Ер нь загварын чиглэлээр сурсан, өөрөө ч загварын ертөнцөд их сонирхолтой учраас ихэвчлэн загварын компаниудад ажиллаж ирсэн.
Хийж байсан ажлууд дундаас маань магадгүй хамгийн сонирхолтой нь Космополитан болон Мангод ажилласан туршлага маань байх.
Өнөөдөр Космогийн туршлагаасаа хуваалцъя.



Космополитан сэтгүүл бол дэлхийн хэмжээний загвар, гоо сайхны болон лайфстайл сэтгүүл. Монголд албан ёсны эрхтэйгээр гаргадаг. Энэ газар жилийн хугацаанд ажилласнаар тодорхой хэмжээнд сэтгүүлийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг, зураг авалтын талаар /зураг авалт хэрхэн явагддаг үйл явц, стиль бүрдүүлэлт, модель сонголт, обект сонголт, стилистийн хувьд зурагчинтайгаа холбогдож ажиллах г.м /,хувь хүмүүст стилистийн зөвлөгөө өгөх/трэнд ,биеийн галбирт тохируулж хувцаслах гм/,Event-үүдэд стилистиэр оролцож MAKEOVER хийх, монгол дахь брэндүүдтэй хамтарч ажиллах, сайт дээр болон сэтгүүл дээр контент бичих, мэдээллийг уншигчиддаа хэрхэн хүргэх талаар суралцаж туршлага хуримтлуусан төдийгүй танилын хүрээгээ тэлсэн гэж боддог.



Мэдээж анх албан ёсоор компанид ажиллаж үзсэн болохоор хэцүү хүнд үе бишгүй тулгарч шантрах үе их байсан. Одоо бодохоор их л тэвчээргүй, тухайн үеийн эмоцоороо асуудлыг шийддэг, гэнэн хүүхэд байж дээ гэж бодогддог.
Космо-д орсноороо жилийн хугацаанд багагүй олон сэтгүүлийн дугаар дээр ажилласан,  тэр үед 7 бил үү 8 загварын булан байдаг байсан. Үүнийг эхэндээ загварын editor-тойгоо хамтарч хийдэг байсан бол сүүлдээ бүгдийг нь бие даан хариуцаж  хийдэг болсон. Интернетээс уншигчидад юу хүргэвэл сонирхолтой байх вэ гэх судалгааны ажлаас эхлээд зураг авалтын дүр төрхийг бүрдүүлэх, дэлгүүрээс зургандаа зориулж бараа цуглуулах, тэдгээрийнхээ бүх үнийн дүнг бичиж авах, эргээд бүрэн бүтэн байдлаар нь эргүүлж хүргэж өгөх гээд л моделийн өмссөн гутлын улыг арчаад сууж байх нь энүүхэд байдаг байлаа.Үүнээс гадна олсон гадны эх сурвалжуудаасаа орчуулга хийх, зургандаа тайлбар контент бичих найруулах зэрэг ажлуудыг хийдэг байсан. Янз бүрийн Космогоос зарласан эвэнтүүдэд стилист хийж хүмүүст хувцаслах зөвлөгөө өгөн дэлгүүрүүдээс хувцас сонгож өгдөг байлаа. Хурим зохион байгуулах үйл ажиллагаанд бас оролцож байсан.
Их ч ажил хийсэн, их ч туршлага хуримтлуулсан жил болж өнгөрсөн.
Ямар ч туршлагагүй, өөртөө итгэлгүй, юу хийхээ мэдэхгүй байсан үеээ бодоход 1 жилийн ажлын туршлага намайг маш их өөрчилсөн.
Уг ажлаасаа гараад өөрийн блогийг нээж эрхлэн зураг авахуулж пост бичиж өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгыг олсон гэж ойлгож болно.


Эхний ажлын туршлага маань нэг иймэрхүү байсан. Сэтгүүлийн газар ажиллах хүсэлтэй хүмүүс уншсан бол бага ч гэсэн ойлголттой болсон байх аа.
Яг үнэндээ Монголд энэ салбар тийм ч сайн хөгжөөгүй байгаа тул үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй л санагдсан. Миний хувьд бол сайнтай муутай сайхан туршлага болж үлдсэн дээ. Яг миний хийх ажил биш юм шиг санагдсан.
 Хүмүүс ер нь ном сонин сэтгүүл гэхээсээ илүү интернет орчинд цаг заваа зориулдаг болсон энэ үед илүү онлайн сэтгүүл хөгжиж байгаа. Хэрвээ энэ салбар таны карьер мөн юм шиг санагдаад бяр амтагдаад байвал туршаад л үзэх хэрэгтэй.
Амжилт хүсье!
Дараагийн постондоо Манго брэндийн талаар оруулах болно. Хүлээж байгаарай girls!!

0 comments: