Beauty Review June 15'/ Caring & Curing

9:26 PM themorningstar 1 Comments

Hello folks!!! Уулзаагүй удсан байна шүү. Өнөөдөр энэ сард хэрэглээд таалагдаж байгаа арьс арчилгааны бүтээгдэхүүнийхээ сэтгэгдлээс хуваалцая.  Ямар ч sponsor байхгүй шүү...:)

1. Thann Rice grain soap bar
Энэ саванг яг үнэндээ өчигдрөр л худалдаж авсан болохоор өчигдөр орой, өнөө өглөө 2-хон удаа хэрэглэж үзээд байна. Ямар ч байсан арьсны бохирдол хорыг гадагшлуулж, чийгшүүлэх үйлчилгээтэй будааны үр болон нүүрсний хольцтой хар саван гэж бичсэн байсан. Арьс маань ойрд эмзэг байгаа учраас арьсыг маань тайвшруулж бохирдлыг нь арилган сайн цэвэрлэх байх гэж найдаж байна.Хүмүүс их ам сайтай байна лээ.
Thann Үнэ: 10,900₮

2. Garnier Micellar cleansing water 
Энэ усан цэвэрлэгч нь бүх төрлийн арьсанд тохиромжтой зөөлөн цэвэрлэгч ба ямар ч үнэргүй нь таалагдсан. Будгийг сайн арилгадаг. Хүмүүс Bioderma-гийн цэвэрлэгчтэй их төстэй гэж хэлдэг. Bioderma нь маш сайн будаг арилгагч гэдгээрээ интернэтэд алдартай.
 Номингийн салбаруудаар Үнэ: 11,000₮


3.Mint Julep Maque
Энэ маск нь батга хатаах, хар батгыг арилгах, нүхжилт багасгах үйлчилгээтэй маск байгаа. Хэрэглээд нэг их удаагүй байгаа учраас яг хэр сайныг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан түрхэхэд яг л оо шиг сэнгэнэсэн cooling мэдрэмж төрүүлдэг. 
Америк бараа зардаг дэлгүүрээс 56.7гр-тай Үнэ: 9,000₮

4. "3 step" хамарны хар батга хуулагч маск
Step1: арьсны нүхийг нээж хар батгыг суллана
Step2: хар батгыг нааш нь татаж гаргаж ирнэ
Step3: нүхийг буцааж агшаана
Миний хэрэглэж байсан хар батганы маскуудаас хамгийн сайн нь. Хэрэглэсний дараа арьс цэвэрхэн бас маш зөөлөн болсон байдаг. Солонгосоoс хүн авчирж өгсөн болохоор үнийг нь сайн мэдэхгүй. Хорооллын "Etude House" дэлгүүрт үүнтэй төстэй маск 5000₮ зарж байсан санагдаж байна.
5.
Арьсыг цайруулах нөсөө толбо арилгах үйлчилгээтэй серум. Сүүлийн 1 сар миний хацраар олон хүндүүртэй юм гарсан учраас соривтой үлдсэн.Харин сүүлийн үед энэ серумаа түрхээд унтахаар сорив нь арай бүдгэрээд байгаа юм шиг санагдаад байгаа. Үргэлжлүүлээд хэрэглээд үзнэ ээ. 
Маxмалл 1 давхар Z beauty дэлгүүрт Үнэ: 70,000₮


6.Sunblock Innisfree 
Зуны улирал учраас нарны тосыг мартаж болохгүй шүү. Энэ нь усан суурьтай тос учраас бүх төрлийн арьсанд тохирно. Spf 30тай нь 5 цаг хамгаална. Spf 50-тай нь 8 цаг нарнаас хамгаална.(spf=sun protection factor)
Миний хувьд нүүрээ будахын өмнө суурь болгон заавал түрхдэг. Хүзүүндээ ч бас түрхдэг. Хэт ягаан туяа арьсыг хөгшрүүлэгч учраас нүүрэндээ түрхвэл хүзүүндээ ч гэсэн түрхэх хэрэгтэй.
Үнэ: Spf 30 =25,000₮
         Spf 50 =35,000₮

PS: Нарны тос нь физикийн гаралтай, химийн гаралтай гэж 2 янз байдаг. 
Физикийн гаралтай нь Sunblock эсвэл Inorganic sunscreen гэсэн бичигтэй түрхэхэд цагаан өнгийн тинттэй байдаг.
Химийн гаралтай нь Organic sunscreen гэсэн бичигтэй өнгө үнэргүй. 
Нарийн ширийн ялгаа олон байгаа ч химийн гаралтайг нь эмзэг арьсанд харшил өгдөг учраас физикийг нь зөвлөе.
РА++ гэсэн бичиг бас байгаа. Нарны хэт ягаан туяанаас хэр их хамгаалж байгаа вэ гэдгээрээ нэмэх тэмдэг нь олон байдаг.

Зиа ингээд бичсэн энэ мэдээлэл маань багахан ч гэсэн тус болсон гэж найдая. Please like & share!!! :)


1 comment:

  1. Гоё мэдээлэл бна Админаа зөвөлгөө асуух гэсэн юмаа Би өөрөө холимог арьстай юмаа Саяхан гоо сайханчаас асуухсан чинь холимог арьстай болохоор крем битгий түрх пудр түрх гэсэн юмаа Тэгээд будаг шунхны талаар мэдээлэл аягүй бага болохоор ямар пудр гоё бдаг бол гэдгийг асуух гээд? Энд тэндхийн газраас худалдагч нарын сайн гэсэнг ганц хоёр хэрэглэж үзэхээр ялгаагүй л дух хамар эрүү хэсгээр пудр түрхээд бхад л гялайгаад тослогтоод тэгсэн хэрнээ хацар нь хув хуурай их хэцүү бх юмөө Тэгээд гайгүй сайн пудр эсвэл арьсанд юу түрхвэл хацар нь гоё чийглэг бусад хэсгээрээ энгийн болох бол? Ядахад ыи оюутан хүүхэд болохоор бас их үнэтэй юм авч чадахгүй л дээ Тийм болохоор үнэ хөлсөөрөө ч бас гайгүй бүтээгдэхүүнэс надад хэлж туслаач?? :(

    ReplyDelete